Уул уурхайн ханган нийлүүлэлтийн "Miner & Supplier 2016" форум болно.
Уул уурхайн ханган нийлүүлэлтийн "Miner & Supplier 2016" форум болно.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унаж байгаа хэдий ч “Оюутолгой”-н далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болж, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан нь бараа, үйлчилгээ ханган нийлүүлж буй компаниудад нааштай хүлээлт үүсгэсэн билээ. Эрдэс баялаг, Уул уурхайн биржээс “Уул уурхайн ханган нийлүүлэлтийн Miner & Supplier 2016 форум, үзэсгэлэнг “Чингис хаан” зочид буудалд 3-р сарын 25-нд зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү форумыг Эрдэнэс Монгол компанитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, Багануур, Шивээ овоо зэрэг үйл ажиллагаа нь идэвхитэй явж байгаа уул уурхайн компаниуд оролцож худалдан авалтынхаа талаар ханган нийлүүлэгч нарт танилцуулах юм.
Үзсэн: 1043
Tweet