Монголын соёлын өвийг хамгаалах, дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх талаар Засгийн газрын шийдвэр гарлаа.
Монголын соёлын өвийг хамгаалах, дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх талаар Засгийн газрын шийдвэр гарлаа.
Дэлхий дахинаараа даяаршиж буй энэ үед Монголчуудынхаа соёлын өвийг хамгаалах, дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлж, дэлхийн өв болгох талаар Засгийн газраас нэгэн шинэ шийдвэр гаргалаа.Энэ нь Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох шийдвэр юм.Тодруулбал, биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагч, хувь хүн, бүлэг, хамт олныг тодруулж 100 сая төгрөгөөр шагнаж байхаар болжээ.
Монгол Улс даяаршил, хотжилтын үйл явцад татагдан орж, монголчуудын аж төрөх ёс, монгол хэл, аялгуу, ялангуяа угсаатан ястнуудын биет бус соёлын өвөрмөц өвийн амьдарч хөгжих, орон зай өөрчлөгдөн, орчин цагийн нийтийн соёл, урлаг түрэн орж ирсээр байгаа нь Монголын уламжлалт биет бус соёлын өвийг богино хугацаанд устган мөхөөх аюулд хүргэж болзошгүй байгаа тул соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг урамшуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэхээр энэхүү журмыг баталжээ.
Үзсэн: 1076
Tweet