Манай тамирчид ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд оролцоно.
Манай тамирчид ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд оролцоно.
ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн 21 дэх удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотноо энэ сарын 14-15-нд болно. Буриад улсын Биеийн тамир, спортын агентлаг, Буриадын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд гадаадын 11 орон, ОХУ-ын бүрэлдэхүүний 8 бүгд найрамдах улс, хязгаар, мужийн бөхчүүд өрсөлдөнө. Тэдний дотор олимпийн хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Билял Махов, дэлхийн аварга Абдусалам Гадисов , Европын аварга Александр Богомоев нар байна.Харин манай улсаас 25 бөх хүч, ур чадвараа сорино. Манай бөхийн спортынхон энэхүү тэмцээнийг өндөр чансаатай тэмцээн хэмээн үзэж Рио-гийн олимпийн наадамд хүч үзэхээр бэлтгэж байгаа бараг бүх бөхчүүдээ сорихоор болсон байна. Өнгөрсөн жил Д.Цогтбаатар, Ж.Чулуунбат хоёр тус тэмцээний алтан медалийн эзэд болж байсан юм.
Үзсэн: 1126
Tweet