Монгол улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Удирдах дээд байгууллагын шагналаар шагнагдав.
Монгол улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Удирдах дээд байгууллагын шагналаар шагнагдав.
Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Перу Улсын нийслэл Лима хотод болсон ОҮИТБС /Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга/-ын Удирдах дээд байгууллагын олон улсын 7 дугаар бага хуралд оролцлоо. Уг хурлын үеэр Монгол Улс ОҮИТБС-ын тайлан, мэдээллийг цахимжуулахад үлгэр жишээ ажиллаж байгаа улсаар үнэлэгдэж ОҮИТБС-ын удирдах хорооны даргын нэрэмжит шагналаар шагнагдав.
Шагналыг Уул уурхайн сайд Р.Жигжид гардаж авах үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс ОҮИТБС-ыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бид нийт 9 удаагийн нэгтгэл тайлан гаргаж, хэвлэн нийтлүүлэн, энэ салбарын хувь нэмэр, ололт амжилтыг олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулан сурталчилж ирлээ. Бидний 2015 онд шинээр нэвтрүүлсэн ОҮИТБС-ын цахим тайлагналын систем, шинэчлэн сайжруулсан цахим хуудсыг үнэлж олон улсын Удирдах хорооны даргын нэрэмжит шагналыг олгож байгаад баяртай байна.” гэлээ.
Үзсэн: 1115
Tweet