Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд 90,000 гаруй иргэн хавдрын цогц үзлэг оношилгоонд хамрагджээ.


Zambaga 2016-02-24 11:02

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд 90,000 гаруй иргэн хавдрын цогц үзлэг оношилгоонд хамрагджээ.

 Монгол улсад хавдрын өвчлөл дэлхийн бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаа бөгөөд хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн боловсрол дутмаг, хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагддаггүйгээс хавдрын хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдох тохиолдол их байгаа юм.  Иймд ХААН Банк, ХСҮТ, МҮОНРТ-ээс хамтран хавдрын өвчлөл өндөртэй алслагдсан аймаг сумдын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, эрсдэлт бүлгийн хүн амд үзлэг оношилгоо хийж, хавдар өвчнийг эрт илрүүлэх зорилгоор “Хавдрын эсрэг үндэсний аян”-г өнгөрөгч 5 жилийн хугацаанд зохион байгуулж ирсэн билээ.
Тус аяны хүрээнд ХСҮТ-ийн эмч нарын баг Монгол орныг бүхэлд нь тойрч 90,000 гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношилгоонд хамруулан 403 яаралтай мэс заслыг орон нутагт нь хийж, 5400 гаруй эмч мэргэжилтэнд ур чадварын сургалт зохион байгуулсан юм. Ийнхүү 2016 онд “Хавдрын эсрэг үндэсний аян”-г Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Завхан, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Ховд аймгуудад зохион байгуулахаар боллоо. Энэ жилийн аяны үеэр уламжлалт үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ хорт хавдрын эрт илрүүлэг, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ,  чанд авиан оношилгооны чиглэлээр бүсчилсэн сургалтад зэргэлдээх аймгуудын сум, өрхийн эмч нарыг хамруулахаар боллоо.

Үзсэн: 1158

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна