Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ТИКА Монгол Улсад 400 гаруй төсөл, хөтөлбөрийг 30 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлжээ.


Zambaga 2016-01-21 10:01

ТИКА Монгол Улсад 400 гаруй төсөл, хөтөлбөрийг 30 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлжээ.

       Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ 2004 оноос хойш Монгол Улсад 400 гаруй төсөл, хөтөлбөрийг 30 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлжээ.

      Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд “Туркийн Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хөтөлбөр зохицуулалтын төлөөлөгчийн газар байгуулах тухай” хэлэлцээрийг хоёр орны нийгэм, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх зорилгоор 2004 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр байгуулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулж байсан юм. Энэ хүрээнд БНТУ-ын Засгийн газрын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газраа байгуулж, өнөөг хүртэл манай улсын дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, боловсрол шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаа зэрэг салбарт 30 орчим сая ам.долларын хөрөнгө оруулж байна. Тухайлбал, Хархорин-Хөшөө цайдмын 46 км авто зам, Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах төсөл,х  Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулах, МУИС-д турк судлалын тэнхим, Бог малыг ээмэгжүүлэх “Хас цахим” төсөл зэргийг дурдаж болох юм. Түүнчлэн 2007 онд манай улсын ерөнхий боловсролын дунд сургуулиудад 150 мянган ам.долларын сургалтын тоног төхөөрөмж, 2008 онд Туркийн Засгийн газраас 100 мянган ам.долларын хүнсний тусламж үзүүлсэн байна.

          Хоёр орны Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан хэлэлцээрийн хүчинтэй хугацаа энэ онд дуусаж байгаа. Тиймээс ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын эрх зүйн орчныг бүрдүүлэх “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийг сунгахаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Хэлэлцээрийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж дэмжин, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх болсон байна.

Үзсэн: 1414

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна