НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монголын 12000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна.
НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монголын 12000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо жил ирэх тусам нэмэгдэж, 2002 оноос хойш давхардсан тоогоор 12000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогийн байдлаар 1185 цэргийн алба хаагч нь ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Афганистан Улсад явж буй олон улсын цэргийн ажиллагаанд 346, АНУ-ын Төвийн командлалын төлөвлөлтийн бүлэгт 3, НҮБ-ын энхийг сахиулах 6 ажиллагаанд 895, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх 1, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Цэргийн харилцааны хэлтэст 1 алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Манай улсын энхийг дэмжих ажиллагаа дахь оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ удирдах төвшинд ч байр сууриа бэхжүүлсээр байгаа юм. НҮБ-ын Өмнөд Судан дахь “UNMISS” ажиллагааны Хойд секторын командлагчаар ажилласан бригадын генерал Д.Баярсайханы албанд хурандаа С.Амарсайхан үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бол НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт Энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицероор дэд хурандаа Г.Болор ажиллаж байна.Энэ тухай Монгол улсын Батлан хамгаалах сайд Ц. Цолмон “Сайдын цаг” уулзалтаар мэдээлэл хийхдээ хэлсэн байна.
Үзсэн: 1455
Tweet