Нийслэлийг жуулчдад ээлтэй хот болгоно.
Нийслэлийг жуулчдад ээлтэй хот болгоно.
Монгол Улсын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, нийслэлийг жуулчдад ээлтэй хот болгох зорилгоор НЗДТГ, "Монголын Аялал Жуулчлалын холбоо", Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Санамж бичгийн хүрээнд талууд нийслэлийн ойролцоо бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж буй аялал жуулчлалын худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийг нэг стандарттай болгох, Улаанбаатар хотод Монгол брэндийн олон улсын стандартад нийцсэн худалдааны төв бий болгох чиглэлээр хамтран ажиллана. Мөн нийтийг хамарсан аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах, дотоод, гадаадын жуулчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх жуулчны мэдээллийн төв байгуулах, аялал жуулчлалын улирлыг уртасгах зорилгоор нийслэлд худалдаа үйлчилгээ, үзвэрийн газрын цогцолбор байгуулах юм.
Үзсэн: 1234
Tweet