Монгол-Австралийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна.
Монгол-Австралийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна.
Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн салбарт нь усны шинэ менежмент хэрэгжүүлж чадвал аль аль талдаа зах зээл өснө” гэсэн мэдээгээр Австралийн бизнес эрхлэгчид Монгол Улсыг илүүтэй сонирхож эхэллээ хэмээн Австралийн мэдээллийн агентлаг мэдээллээ.Австралиас Монгол Улсад суугаа Ерөнхий консул, Австралийн худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгч Брэндан Коёны мэдээлснээр, тус улсаас олон компани Монголд үйл ажиллагаа явуулдаг, мөн 2015 оны 12 дугаар сард Австралийн ЭСЯ Монголд нээгдсэн зэрэг нь Австрали Монгол улсын хоорондын харилцаа улам гүнзгийрч байгааг илтгэж буй юм.“Монгол Улсад Австралийн уул уурхайн олон компани ажилладаг, ялангуяа, уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний дэлхийд данстай, нэртэй компаниуд цөөнгүй бий” гэж Коён мэдэгдлээ.Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний компаниуд Улаанбаатарт бизнесээ танилцуулах цувралт уулзалт тогтмол хийдэг ч саяхан болсон “Монголд бизнес хийх орчин” сэдэвт бизнес-өглөөний цайнд 90 гаруй бизнес эрхлэгч оролцсон нь Монгол дахь Австралийн худалдааны танхимаас зохиосон хамгийн олон оролцогчтой уулзалт болжээ.
“Саяхан Улаанбаатараас урагш 200 км зайтай Чойр хотод газар доорх усны мониторингийн сүлжээ шинээр байгуулагдсан нь Австралийн компаниуд Монголчуудтай хамтран ажиллах шинэ гарц юм.
“Хэдийгээр уул уурхай Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой ч усны зөв хэрэглээ, зохицуулалт нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг, ялангуяа, мал аж ахуйгаас хамааралтай алслагдмал бүсүүдэд чухал сэдэв гэдгийг монголчууд сайн ойлгосон байна. Энэ ойлголт нь усны зохицуулалт, хадгалан хамгаалалтын талаарх шинэ технологи, шийдэл гаргаж өгч чадах Австрали компаниудад том боломжийг олгож байна” гэдгийг Коён цохон тэмдэглэв.
Үзсэн: 1397
Tweet