БНФУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэглэлийн ерөнхий газрын Ази, Номхон далайн дэд захирал, хошууч генерал Ж.Күскэр тэргүүтэй төлөөлөгчид МУ-д айлчилж байна
Монгол Улсын Их Хурлын Их гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр БНФУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэглэлийн ерөнхий газрын Ази, Номхон далайн дэд захирал, хошууч генерал Ж.Күскэр тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Монгол Улсын Их Хурлын Их гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Франц Улсын Батлан хамгаалах яамны Зэвсэглэлийн ерөнхий газрын Ази, Номхон далайн дэд захирал, хошууч генерал Ж.Күскэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Монгол Улс төвийг сахих, энхийг сахих, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх бодлого барьж байгааг дурдаад, Улсын Их Хурлаар “Төрийн цэргийн бодлогын үндэс”-ийг хэлэлцэн баталсан. Энэ бодлого нь өргөн хүрээг хамарсан гэдгийг дуулгав. Түүнчлэн зэвсэгт хүчний салбарын ирэх 10 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулж байгааг хэлээд энэ салбарт Франц Улсын туршлагыг судлаж, нэвтрүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм. Франц улсын төлөөлөгчид Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын форумд оролцохоос гадна Засгийн газар хооронд хийгдэх гэрээ хэлэлцээр болон батлан хамгаалах, онцгой байдал зэрэг тусгай байгууллагуудтай бичлэн уулзаж тэдний хэрэгцээ шаардлагыг судалж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх чиглэлтэй яваа гэдгээ танилцууллаа.
Үзсэн: 1343
Tweet