Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хар төмөрлөг, металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх уулзалт боллоо.


Zambaga 2016-01-13 10:01

Хар төмөрлөг, металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх уулзалт боллоо.

 “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”, “Металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр”-үүдийг танилцуулах уулзалтыг Аж үйлдвэрийн яаманд зохион байгууллаа. Тус уулзалтад мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, ТББ зэрэг 20 гаруй байгууллагын 60 орчим төлөөлөгч оролцож, санал бодлоо солилцсон байна. “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт “Хар төмөрлөгийн үйлдвэрийг дагалдах үйлдвэрийн хамт цогцоор нь байгуулах”, “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулах гэж заасан байдаг. Харин тус баримт бичгийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегит “Металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр” боловсруулах тухай тусгасан байдаг байна. Энэ хүрээнд дээрх хөтөлбөрийг батлуулсан бөгөөд уулзалтын үеэр хэрэгжилтийг хангахад төр, хувийн хэвшил, ТББ, мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо ямар шатанд байхыг тодорхойллоо.

“Металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр” хоёр үе шаттайгаар 2016-2025 он хүртэл үргэлжлэхээр тусгажээ. Ингэхдээ нэгдүгээр үе шат 2016-2020 он хүртэл үргэлжлэх бол хоёрдугаар үе шат 2020-2025 оныг хүртэл хэрэгжих юм байна. Харин “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр” 2016-2030 оны хооронд хэрэгжих юм.

Үзсэн: 1449

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна