Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

2015 оны тооллогоор 1855 цаа буга тоологджээ.


Zambaga 2016-01-12 08:01

2015 оны тооллогоор 1855 цаа буга тоологджээ.

 Хөвсгөл аймгийн "Зургаа дахь хошуу" гэдэг  цаа бугын сүрэг 117-оор өсөж, сүргээ нэмсэн байна. Энэ жилийн тооллогоор цаатнууд нийтдээ 1855 цаа бугатай болжээ.Үндэстний цөөнх болсон цаатан иргэдийг төр засгаас дэмжиж цаа маллан амьдардаг цаатан иргэдийн амьдралын түвшинг сайжруулах, цаа бугыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлж “Тайгад амьдардаг цаатан тэтгэмж” олгох журмын дагуу сар бүр тэтгэмж олгож байгаа билээ. Энэ хөтөлбөрийн үрээр цаатан иргэд орлоготой болж цааг идшиндээ хэрэглэхээ больсон байна. Тиймээс цаан сүргийнхээ тоо толгойг өсгөх сонирхол ч нэмэгджээ. Цаа өссөнөөр хүүхдүүдээ их дээд сургуульд сургах, өөрсдөө эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах, аялал жуулчлалаас тодорхой орлого олох гээд амьжиргаа нь дээшлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Үзсэн: 2624

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)