Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Манай улс нь Зүүн хойд болон зүүн өмнөд Азийг Европ, хойд Америктай холбосон агаарын гарц болно.


Zambaga 2016-01-12 08:01

Манай улс нь Зүүн хойд болон зүүн өмнөд Азийг Европ, хойд Америктай холбосон агаарын гарц болно.

 Канад Улсын Монреаль хотноо “Тогтвортой хөгжлийн хүрээнд нисэхийн байгууллагуудын түншлэл” сэдэвт Дэлхийн агаарын тээврийн анхны чуулга уулзалт болж ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ.Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас “Хамтдаа хөгжье” уриан дор болсон дээрх чуулганд ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын дарга П.Ганболд “Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээ, хүчин чадал, хэрэгжсэн төсөл” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Энэ илтгэлээр анх удаа Монгол Улс нь “North Pass” буюу “Хойд гарц” гэсэн томьёоллыг зарлан, манай улс нь зүүн хойд болон зүүн өмнөд Азийг Европ, хойд Америктай холбосон агаарын гарц болохоо зарлаж, агаарын замуудын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаагаа мэдээлсэн байна.Дээрх чуулга уулзалтын дараа Монгол Улсын агаарын навигацийн хөгжил Олон улсын иргэний нисэхийн байгууллагуудын анхаарлыг татаж, өндрөөр үнэлэгдэж байгаад талархал илэрхийлсэн ил захидлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн Ерөнхийлөгч Олумиюива Бернард Алиу ИНЕГ-ын даргад ирүүлжээ. Тэрбээр ” Дэлхийн иргэний нисэхийн анхдугаар Форумын үеэр үр дүнтэй танилцуулга хийж оролцогчдоос өндөр үнэлгээ авсанд талархал илэрхийлэхийн ялдамд олон улсын иргэний нисэхийн цаашдын хөгжил, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг сайжруулахад Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зүгээс бүрэн хэмжээгээр хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлж байна” гэжээ.

Үзсэн: 1498

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)