Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

2015 оны эхний 11 сарын байдлаар Монгол Улс 5,3 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.


Zambaga 2016-01-10 11:01

Монгол Улс 5.3 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 6.4 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ.

 Манай улсын аж үйлдвэрийн салбарын голлох бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг салбар бол уул уурхай билээ. Тэгвэл, аж үйлдвэрийн салбарт эзлэх уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж, 2015 оны  эхний 11 сарын байдлаар 71 хувьд хүрээд байна.  Монгол Улс 5.3 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 6.4 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Борлуулалтын орлогын 82 хувийг экспортоос бүрдүүлсэн байна. Өнгөрсөн оны эхний 11 сард 5.3 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гаргасан нь жилийн өмнөхөөс 7.4 хувиар буурсан байна. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ ханш унасан нь экспортын орлого буурахад голлон нөлөөлжээ. Тухайлбал газрын тосны олборлолт жилийн хугацаанд 15 хувиар нэмэгдэж, энэ он гарсаар 7.9 сая баррель газрын тос экспортод гаргасан байна. Хэдий тийм боловч газрын тосны экспортын орлого 33 хувиар буурч, 721.7 тэрбум төгрөг болжээ. Ханшийн уналт нүүрсний экспортын орлогод ч нөлөөлсөн байна. Нүүрсний олборлолтын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг ойролцоо түвшинд буюу 20 сая тонн байгаа ч нүүрсний экспортын орлого 27 хувиар буурч, 494.4 тэрбум төгрөг болсон байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын хувьд зэс, молибдений баяжмал, алт үйлдвэрлэл нэмэгджээ. Монгол Улс 13 тонн алт, 35 хувийн агуулгад шилжүүлснээр 796.5 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Үүнээс гадна Уул уурхайн яамнаас мэдээлснээр энэ онд шинээр 40 ил уурхай, 3 баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орж, Улсын комисс хүлээн авсан байна. Үүний дүнд нийт 5000 гаруй ажлын байр шинээр бий болж, төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.2 орчим тэрбум төгрөгт хүрчээ.

Үзсэн: 1681

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна