Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-12-2024
монгол

Шинэ мэдээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтад авна.


Zambaga 2016-01-06 08:01

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтад авна.

 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтад авах асуудлаар нутгийн иргэд, орон нутгийн малчид, эрдэмтэн судлаач нар багагүй хугацаанд асуудлыг тавьсан юм.

Тэгвэл уг асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн Тост, Тосон бумбын нурууг улсын нөөцөд авах шийдвэр гаргаад байна. Ингэснээр тодорхой хугацаанд тухайн бүс нутагт ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулахгүй байх асуудал баталгаажиж байгаа гэсэн үг. Орон нутгийн иргэд энд уул уурхай бус аялал жуулчлалын томоохон төв байгуулахаар багагүй хугацааны турш тэмцсэний үр дүн гарч улмаар энэ жилээс уг ажлыг эхлүүлсэн байна.

Гурвантэс сум нь аймгийн төвөөсөө 320 км хамгийн алслагдмал оршдог бөгөөд байгалийн өвөрмөц тогтоцтой, ховордсон ан амьтан ихтэй, байгалийн үзэсгэлэн бүрдсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн таатай бүс нутаг гэдгийг тэд баталдаг. Тост, Тосон бумбын нуруунд өнөөдрийн байдлаар 22-24 ирвэс байгаа нь нягтралаар нь авч үзвэл дэлхийн хэмжээнд өндөр гарч байгаа гэнэ. Тост баг нь 999 хүн ам, 226 айл өрхтэй ба Тост, Тосон бумбын нурууг түшиглэн аялал жуулчлалын төв үйл ажиллагаа явуулснаар нутгийн ард иргэд ажил орлоготой болж, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох юм. Гол нь тус төвийг орон нутгийн иргэд өөрсдөө ажиллуулж, өөрсдөө байгалиа хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах аж.Ингэснээр гадаадын жуулчид энэхүү тусгай хамгаалалттай газарт ирж дэлхийд нэн ховордоод байгаа ирвэс,хулан, хар сүүлт зээр зэрэг амьтдыг үзэж танилцах боломжтой болно.

Үзсэн: 16299

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (227)